Бүх зүйл хяналтаас гарч, сэтгэл санаа тогтворгүй болоход бидэнд тусалж болох хэд хэдэн арга бий. Доорх аргуудыг туршаад үзээрэй.
- Нүүр гар, шүдээ угаах. Байнга хэрэглэгддэг биеийн эдгээр хэсгийг угааж цэвэрлэснээр таныг сэргээж, “шинэ эхлэлийн” мэдрэмжийг төрүүлнэ.
- Цэвэр оймс өмч хэд хоног өмсөөгүй гутлаа өмс. Гутал бүрэн чийгээ алдах хугацаа нь нэг юм уу хоёр өдөр бөгөөд ингэж сольж өмссөнөөр таныг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй алхахад тус болно.
- Сахал эсвэл биеийн аль нэг илүүдэл үснээсээ сал. Энэ нь бас нэг сэргээгч. Ялангуяа таны арьс хэт мэдрэг эсвэл цаг агаар хуурай үед энэ аргыг хэрэглээрэй. Бид хамгийн сайхнаараа харагдаж байгаа үед бидэнд шууд л сайхан мэдрэмж төрдөг.
- Авч байсан шагнал, одон медаль, өргөмжлөлөө дахин нэг хараарай. Хэрэв жаазлаад ханандаа өлгөөгүй бол яг одоо өлгө. Энэ нь таны гаргаж байсан амжилтуудын илэрхийлэл учраас өөртөө итгэх итгэлийг тань нэмэгдүүлэхэд тустай.
- Хамгийн сүүлд гаргасан эсвэл хамгийн том амжилтынхаа тухай 1 минутын турш бод. Ингэснээр дараа дараагийн амжилтанд хүрэхэд эерэгээр нөлөөлөх болно. Энгийнээр хэлбэл та өмнө нь үүнийг хийж чадсан юм чинь дахин хийж чадах л болно гэсэн санааг танд төрүүлэх болно.
- Байгаагаар чинь таныг хайрладаг хүмүүс байдаг гэдгийг санаарай. Тийм ээ, энд таны нохой эсвэл муур ч хамаарна. Таныг юу ч хийсэн, ямар ч байлаа гэсэн яг байгаагаар чинь хайрладаг хүмүүс байдаг нь танд илүү сайн, сайхан мэдрэмжийг төрүүлэх болно.
- Машинаа гадна доторгүй сайн угаа. Дугуй тань гялалзаж байхад танд сайхан санагддаггүй гэж үү? Хэрэв энэ та машингүй бол хамгийн сүүлд хэн нэгний гялалзсан, гоёмсог машинаас буухдаа юу мэдэрснээ санаарай.
- Хувцасны шүүгээгээ янзалж багадсан бүх хувцаснаасаа сал. Мода эргэдэг гэдэг ч та хувцасны шүүгээндээ өмсдөггүй хувцасаа ирэх 20 жилийн турш хадгалахыг хүсэхгүй л байх. Хуучнаа хаяснаар өрөөнд чинь шинэ орон зай гарна. Зарим хүмүүс шинэ хувцас өмссөнөөр эрч хүч авдаг.
- Сайхан амттай хоол хий. Та ганцаараа амьдардаг байлаа ч ширээ засан, амттай хоолоор өөрийгөө дайлвал шууд л таны сэтгэл санаа сэргэнэ. Хайртай дотны хүнтэйгээ хамт гайхамшигтай оройн зоог барьвал бүр ч үр дүнтэй.
- Эргэн тойрноо хар, та юу ч үгүй хоосноос эхэлсэн. Харин харж байгаа бүхнээ өөрөө бүтээсэн. Ямар нэгэн зүйл тань буруугаар эргэвэл бид өөртөө итгэх итгэлээ алддаг. Үнэн хэрэгтээ та үүнийг өмнө нь хийж чадсан бол яаж ч байсан дахин хийж чадах л болно.
Эдгээр аргуудын аль нь ч танд тааламжгүй санагдахгүй бас их цаг зарцуулахгүй. Бүх зүйл тийм ч сайнгүй үед өөртөө багахан эрч хүч өгөх аргыг ашигладаг нь аз жаргалтай хүмүүсийн өдөр тутмын мөрддөг зүйл билээ.
Сэтгэлзүйн Боловсрол, 2010/4
0 сэтгэгдэл:
Post a Comment