Эмэгтэйчүүд яагаад нүүрээ буддаг вэ? Мэргэжлийн зурагчдын авсан эмэгтэй хүний зураг жирийн бодит төрхөөс нь юугаараа ялгаатай вэ? Хүмүүс яагаад "өтгөн нүд хөмсөг болсон" хүмүүсийг хөөрхөн гэдэг вэ? Энэ бүгдэд ганцхан үгээр хариулж болно. Контраст.
Richard Russell гэгч хүний хийсэн судалгаагаар контраст ихтэй царай илүү эмэгтэйлэг мөн илүү дур булаам харагддаг гэсэн дүгнэлт гаржээ. Тиймээс ч эмэгтэйчүүд нүд, уруулын орчим гоо сайхны энгэсэг хэрэглэн тодруулдаг байх нь.
Зураг авдаг, зураг янзалдаг хүмүүс ер нь контрастыг нь өөрчлөхгүй байна гэж байдаггүй байх. Та бүхэн мэдэж байгаа. Ялангуя охидууд энэ тэндхийн сайтад зургаа тавихдаа контрастаа компьютерийн тусламжтай ихэсгэдэг. Бас монголчуудын "нүд хөмсөг болсон" царайлаг гэх үг үүнтэй л холбоотой болов уу .
Энэ нэг "улиг болсон" зургыг таниж байгаа биз дээ?
Одоо таныхаар аль нь эмэгтэй байна?
0 сэтгэгдэл:
Post a Comment