Ганцаардал гэж юу вэ? Ганцаараа байхдаа зарим хүн ерөөсөө уйддаггүй. Тэд цагийг хурдан өнгөрүүлээд сурчихсан байдаг. Харин та өөрийгөө ганцаарддаг эсэхээ дараах асуултуудаар шалгаарай.
1. Гэр рүүгээ харихдаа ганцаараа алгуурхан алхдаг уу?
Тийм-1, үгүй-0
2. Ганцаараа хүнд ажил дааж авах нь танд «хүнд цохилт» болдог уу?
Тийм-0, үгүй-1
3. Түншүүдтэйгээ уулзахаас өмнө та ямар нэг ажлыг эхэлж чадах уу?
Тийм-1, үгүй-,0
4. Цонхоор гадагшаа харж суухад зугаатай юу
Тийм-1, үгүй-0
5. Сайхан амарч байхад утас гэнэт дуугарах танд яршигтай байдаг уу?
Тийм-1, үгүй-0
6. Та зугаалах дуртай юу?
Тийм-1, үгүй-0
7. Та огтхон ч уйдахгүйгээр баярыг ганцаараа тэмдэглэж чадах уу?
Тийм-1, үгүй-0
8. Та төрсөн өдрөөрөө олон хүн урьдаг уу?
Тийм-0, үгүй-1
9. Олны дунд, таньж мэдэхгүй газар чөлөөтэй байж чаддаг уу?
Тийм-0, үгүй-1
10. Урьд өмнө явж үзээгүй газраар хаяг хайгаад олохгүй бол хүнээс асуух уу?
Тийм-1, үгүй-0
11. Та хүнийг сайхан үгээр урамшуулах дуртай юу?
Тийм-0, үгүй-1
12. Та өөрийнхөө хүсч байсан мэргэжлээ эзэмшиж чадсан уу?
Тийм-1 үгүй-0
9-өөс дээш оноо
Та ганцаараа байх дуртай. Энэ үед аливааг бодон эргэцүүлж, нөхцөл байдалд дүн шинжилгээ өгч, мөрөөдөж байдаг. Хэт ганцаараа байх хандлага таныг орчноос хөндийрүүлж болох юм.
4-8 оноо
Та ерөнхийдөө ганцаарддаггүй хүн байна. Гэхдээ танд заримдаа бодол санаагаа цэгцлэхийн тулд ганцаараа байхад илүүдэхгүй. Хэдхэн цагаар ганцаараа байсан ч та эргээд л хүмүүстэй тааламжтайгаар харьцаж чаддаг юм байна.
1-3 оноо
Та дэндүү нүүрэмгий, олны дунд байх дуртай хүн байна. Та ерөөс ганцаараа байх дургүй. Иймээс ч таныг өөрийн ажил хэргийн тухай огтхон ч боддоггүй гэмээр байна. Ганцаараа аливаа асуудлыг сайтар тунгаан бодох нь танд огтхон ч илүүдэхгүй болов уу.
0 сэтгэгдэл:
Post a Comment