Улаан
Хамгийн хүчтэй бас сэтгэл хөдлөлийг үүсгэдэг улаан өнгө нь зүрхний цохилт болон амьсгааг хурдасгадаг. Мөн энэ өнгө нь хайр дурлалыг билэгдэнэ. Улаан хувцас өмссөн хүн анхаарал их татдагдагаас гадна илүү ширүүн харагдана. Хурц тод улаан өнгө мэтгэлцээн болон гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжгүй. Барилга засал чимэглэлд улаан өнгийг акцент өгөхөд ашигладаг. Улаан машин хулгайд хамгийн их өртдөг. Мексикийн Ацтекууд Испанчуудад кокинил гэдэг шавьжийг нухаж улаан өнгийг гаргахыг зааж өгч байсан билээ. Хятадад цус шиг улаан өнгө нь амьдралын өнгө гэж тооцогддог учир сүйт бүсгүйчүүд нь улаан хувцас өмсдөг. Гүн улаан өнгө хатуу чанга, харин бүдэг улаан – ягаан нь илүү зөөлөн чанарыг билэгддэг. Одоо үед ягаан өнгө нь охидын өнгө боловч 1920-оод оноос өмнө АНУ-д хөвгүүдийн өнгө гэж тооцогддог байжээ. Хамгийн романтик өнгө гэж тооцогддог ягаан өнгө нь түрэмгий зан авирыг тайвшрүүлах талтай. Спортод эсрэг багийнхаа хүчийг сулруулахын тулд тэдний хэрэглэх хувцас солих өрөөг тод ягаанаар буддаг байна.Шар
Сэтгэл сэргээсэн баяр хөөрөөр дүүрэн шар өнгө хамгийн их анхаарал татдаг. Эртний Ромд хуримын даашинзны хамгийн түгээмэл нь шар өнгө байсан. Заримдаа шар өнгийг аюулгүй байдлын зорилгоор өмсдөг. Жишээ нь шар цув өмсвөл бороонд сайн харагдана. Оптимист өнгө гэж тооцогдох боловч хэтрүүлж хэрэглэвэл фрустрац эсвэл уур хилэн үүсгэж болно. Тод шар өнгөтэй өрөөнд хүүхдүүд илүү их уйлдаг гэж судалгаагаар батлагдсан . Мөн шар өнгө нь хүний бодисын солилцоог хурдасгах чадвартай. Зарим төрлийн шар өнгө айдас, хулчгар занг, харин илүү алтлаг шар нь сайн сайхныг билэгдэнэ. Улбар шар өнгө нь эрч хүч, нэр төр, хүсэл эрмэлзэлийг билэгддэг ажээ.Цэнхэр
Цэнхэр өнгө нь тайвшруулах үйлчилгээтэй тул ихэнх унтлагын өрөөнүүд цэнхэр байдаг. Мөн цэнхэр өрөөнд хүмүүс илүү сайн төвлөрч үр бүтээлтэй ажиллаж чаддаг. Судалгаагаар цэнхэр өнгөтэй бэлтгэлийн өрөөнд хүндийн өргөлтийн тамирчин илүү сайн амжилт гаргадаг гэдэг нь тогтоогдсон байна. Ажлын ярилцлага өгөхдөө цэнхэр өнгөтэй хувцас өмсвөл тохиромжтой. Учир нь цэнхэр өнгө шударга зан,найдвартай байдал, мэргэн ухаан, үнэнч сэтгэлийн өнгө. Тиймээс ч ихэнх дүрэмт хувцас цэнхэр өнгөтэй байдаг. Улаан өнгөний эсрэг тайвшруулах үйлчлэлтэй боловч зарим төрлийн цэнхэр өнгө хүйтэн хөндий байдлыг илтгэж болно. Ногоон
Ногоон өнгө нь мөн л адил тайвшруулах нөлөөтэй учраас эмнэлэгт ногоон өнгө их хэрэглэгддэг. Дэлхийг билэгддэг ногоон өнгө нь нүдний харааг сайжруулах үйлчилгээтэй. Гүн ногоон өнгө нь эд хөрөнгө, аз, хүч чадал, хуучинсаг үзэл зэрэг үсгтэй холбогддог. Мөн ногоон өнгө нь энх тайван, амар амгалан байдал, эв эе, өгөөмөр зан, тус дэмжлэг гэсэн ойлголтыг агуулж байдаг ажээ.Үзмэн ягаан
Эрт дээр үеэс л үзэм ягаан өнгийг дээд зэрэглэлийн хаад хэрэглэдэг байсан. Учир нь олдоход тун хэцүү байж л дээ. Клеопатра өөрийн хувцсандаа зориулан 20,000 эмгэн хумсыг 10 хоног усанд дэвтээж 30 гр үзмэн ягаан өнгө гаргаж авдаг байжээ. Үзмэн ягаан өнгө нь эрх ямба, эд баялаг, тансаг хэрэглээг билэгдэнэ. Энэ өнгө нь асуудал шийдвэрлэхэд оролцдог тархины үйл ажиллагааг сайн дэмждэг. Гэсэн хэдий ч үзмэн ягаан өнгө нь байгальд их ховор учир хэтрүүлсэн үед хуурамч хиймэл харагдуулдаг байна.Хар
Ерөнхийдөө их нухацтай буурь суурьтай өнгө гэж тооцогддог. Хар өнгө нь эрх мэдэл болон хүч чадлын билэгдэл. Загварын ертөнцөд хар өнгө хэзээ ч өөрийн байр сууриа алддаггүй. Эмэгтэй хүн болгонд хар мини-даашинз байх ёстой ч гэлцдэг. Угтаа хар өнгө нь хүнийг илүү нарийхан харагдуулдаг. Өөр нэг талаас хар өнгийг уй гашууг билэгдэж оршуулганд хэрэглэх нь бий. Мөн хар хувцас өмссөн хүн бусдаас тусгаарлагдмал муу ёрын мэт санагдуулдаг. Жишээ нь Дракула гэх мэт хорон санаатнууд ихэнхдээ хар хувцас өмсдөг. Бор
Энэ өнгө нь ихэвчлэн найдвартай тогтвортой байдал болон нөхөрлөлийг билэгддэг. Хөрсний бор өнгө нь аливаа зүйлсийн байгалийн органик байдлыг илтгэнэ. Гэвч Энэтхэгт бор өнгө уй гашууг билэгддэг байна.Саарал
Саарал өнгө туршлагатай, цаг хугацаанаас үл хамаарах, зарчимч, алтан дундаж зүйлсийг билэгдэнэ. Хэтрүүлж хэрэглэвэл ямар ч сэтгэгдэл төрүүлэхгүй хоосон чанартай. Зарим саарал өнгө өндөр нас, үхэл, татвар, сэтгэл гутрал зэргийг илтгэнэ. Цагаан
Дэлхийн ихэнх улс орнуудад сүйт бүсгүйчүүд гэгээн ариуныг билэгдэж цагаан даашинз өмсдөг бол зарим Азийн орнуудад цагаан өнгө уй гашууг билэгдэнэ. Физикийн хуулиар цагаан өнгө гэрэл хамгийн сайн ойлгодог болохоор зуны өнгө гэж тооцогддог. Засал чимэглэл болон загварын ертөнцөд цагаан өнгө бүх өнгөтэй сайн зохицдог, хөнгөн бас саармаг чанартай учраас их өргөнөөр ашиглагддаг. Цагаан өнгөн дээрх толбо хамгийн их мэддэгдэг. Тиймээс ч эмч сувилагч нар цэвэрч байдал ямар их чухал болохыг харуулах гэж цагаан хувцас өмсдөг билээ.
0 сэтгэгдэл:
Post a Comment