7.05.2011

"Би архичин биш" сэтгэлзүйн тест


By on 8:13 PM

Согтууруулах ундаанаас хамаарах нь буюу "Би архичин биш" сэтгэлзүйн тест

1.Та өөртөө долоо хоногт нэг удаа уухыг зөвшөөрдөг
а) хааяа
б) ихэнхдээ
2.Нэг орой л гэхэд та 100 гр ямар ч хамаагүй согтууруулах ундаа уучихаад байдаг
а) 100 граммаас бага
б) 100 граммаас их
3.Маргааш өглөө нь таны ааш зан сайхан, ямар ч ажилд бэлэн байдаг
а) тийм
б) үгүй
4.Уух юмтай, сайхан зассан ширээний ард суугаа баяр хөөрөөр дүүрэн хүмүүсийг хараад танд тэдэнтэй нэгдэх хүсэл төрдөггүй
а) тийм
б) үгүй
5.Согтууруулах ундаа бүх л оройн турш таны сэтгэл санааг өөдрөг байлгаж та баяр баясгалантай байдаг
а) тийм
б) үгүй
6.Бага зэрэг “халсныхаа” дараа та гэртээ удаан хугацааны турш таны санааг зовоосон асуудлаар яриа өрнүүлдэг
а) тийм
б) үгүй
7.Та “өчигдөр арай хэтрүүлчихжээ” гэж халагладаг
а) тийм
б) үгүй
8.Маргааш өглөө нь та амрах боломжоо бүрэн ашиглаж чадаагүйдээ харамсдаг
а) тийм
б) үгүй
9.Та зөвхөн баярын өдрүүдээр л согтууруулах ундаа хэрэглэдэг
a) Ихэнхдээ
б) Хааяа
10.Нэг орой л гэхэд та 0,5 литр ямар ч согтууруулах ундаа ууж чадна
a) 0,5-аас их
б) 0,5-аас бага
11. Маргааш өглөө нь усанд орж, дасгал хийсэн ч та эрч хүчтэй байдаггүй
а) тийм
б) үгүй
12. Ширээний ард суусан баяр хөөрөөр дүүрэн хүмүүсийг хараад танд бага зэргийн атаархал төрдөг
а) тийм
б) үгүй
13. Та найз нөхөдтэйгөө байхдаа хэн нэгэнд нь илүү хийчих вий гэж анхааралтай ажигладаг
а) тийм
б) үгүй
14. Та үдэшлэгийн дараа гэртээ ирээд цаг хэд ч болж байсан шууд л орондоо орж унтдаг
а) тийм
б) үгүй
15. Хааяа гэр бүлийнхэн тань таныг согтууруулах ундаа их хэрэглэж байна гэж зэмлэдэг
а) тийм
б) үгүй
16. Та маргааш өглөө нь өнгөрсөн оройн болсон үйл явдлыг санаад харамсдаг
а) тийм
б) үгүй
17.Та сард нэг удаа тогтмол уудаг
a) Хааяа
б) Ихэнхдээ
18.Уух юмны хэмжээ ямар нөхцөлд байгаагаас шалтгаалдаг гэхдээ 200 граммаас хэтэрдэггүй
a) 200-аас бага
б) 200-аас их
19.Маргааш өглөө нь та ажилдаа ирэхдээ шараа тайлчихсан эсвэл эм хэрэглэсэн байдаг
а) тийм
б) үгүй
20.Согтууруулах ундаа ууж байгаа хэсэг хүмүүсийг хараад танд тэдэнтэй нэгдэх дийлдэшгүй их хүсэл төрдөггүй
а) тийм
б) үгүй
21.Та хангалттай гэж шийдсэн үедээ уухаа амархан зогсоож чаддаг
а) тийм
б) үгүй
22.Уусныхаа дараа та ахуйн зүйлүүдээсээ өөг нь харж гэрийхандаа тэднийг хэрхэн зассахыг хэлж өгдөг
а) тийм
б) үгүй
23.Та найзуудтайгаа уулзах өөрийнхөө эрхээ хамгаалдаггүй
а) тийм
б) үгүй
24.Маргааш өглөө нь та гэртээ хэрхэн яаж ирснээ амархан санадаг
а) тийм
б) үгүй
25.Та өдөр болгон согтууруулах ундаа уух нь сайн гэж боддог
а) тийм
б) үгүй
26.Та хүмүүстэй ууж найрлахдаа их уусан ч “тасардаггүй” гэдгээ харуулах дуртай
а) тийм
б) үгүй
27.Та уусны дараахь толгой өвдөлт болон дотор муухай оргиход дургүй
а) тийм
б) үгүй
28.Та согтууруулах ундааны талаарх бодоход мөн ууж чадахгүй байгаадаа уур чинь хүрж цухулдаа байдаг
а) тийм
б) үгүй
29.Та наргиж цэнгэснийхээ маргааш өглөө нь огт мэдэхгүй газар сэрээд яаж энд ирснээ санадаггүй
а) тийм
б) үгүй
30.Гэртээ та уураа барьж ядан ямар ч хамаагүй шалтагаар гадагш нь гаргамаар санагддаг
а) тийм
б) үгүй
31.Та яг л нэг төрлийн согтууруулах ундаа  уух гээд байдаггүй
а) тийм
б) үгүй
32.Наргиа цэнгэлийн дараа та ажил(хичээл) дээрээ дуг хийчих гээд байдаг
а) тийм
б) үгүй


3 – 11 оноо
Та согтууруулах ундааг ухаантай хэрэглэдэг. Энэ нь таны амьдралд ямар ч саад бэрхшээл учруулдаггүй. Та байдлыг бүрэн зохицуулж чаддаг


12 – 30 оноо
Та согтууруулах ундаанд татагдах шинжтэй. Магадгүй энэ байдал гараас гарч зохицуулахад хэцүү болж мэднэ. ХҮслээ хянахад хэцүү нь хамгийн гол нь зөв цагтаа болих. Яг одоо л та энэ тухай бодож үзээд амьдралынхаа зарим зүйлийг өөрчлөх хэрэгтэй.

31 – 56 оноо
Та ойрын хугацаанд зогсох хэрэгтэй. Тэгэхгүй бол эмч нарын туслалцаа ч нөлөөлхөөргүй болж таны эргэн тойронд чинь байгаа хүмүүсийн амьдрал хар дарсан зүүд болж хувирах нь. Харин та сэтгэлзүйн хувьд доройтож удалгүй бие организмынхаа хувьд эсэргүүцэж чадахгүй болно. Гэхдээ оройтоогүй байна шүү!

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

0 сэтгэгдэл:

Post a Comment