Ажигч хүн эд юмсын гадаад шинж байр байдлаар нь хүмүүсийн тухай олныг хэлж чадна. Жишээ нь та Шерлок Холмсын тухай санаж байгаа биздээ. Өөрийнхөө хэр ажигч болохыг энэ сорилоор шалгаж чадна гэдэгт итгэлтэй байна.
1. Та ямар нэг өрөө тасалгаа, байгууллага руу ороод Та:
А. Тэнд байгаа ширээ сандал, эд юмсын байрлалыг анхаардаг
Б. Яг ямар байрлалтай болон байсныг ажигладаг
В. Хананд юу өлгөөтэй байгааг хардаг
2. Хүнтэй уулзаад, Та:
А. Зөвхөн нүүр царай уруу нь хардаг
Б. Эсвэл хөлөөс толгой хүртэл нь сэмхэн ажигладаг
В. Нүүрний аль нэг хэсгийг онцгойлон ажигладаг
3. Урьд өмнө харсан сайхнаас таны ой ухаанд юу үлддэг вэ
А. Өнгө
Б. Тэнгэр, огторгүй
В. Тэр үед танд төрсөн таатай мэдрэмж
4. Та өглөө сэрэнгүүтээ:
А. Өнөөдөр юу хийх ёстойгоо шууд боддог
Б. Юу зүүдлэснээ санадаг
В. Өчигдөр юу юу болсныг бодож тунгаадаг
5. Нийтийн тээвэрт оронгуутаа Та:
А. Хэнийг ч харалгүй урагш явдаг
Б. Хажууд чинь байгаа хүнээ ажигладаг
В. Хамгийн ойр байгаа хүнтэй үг сольдог
6. Гудамж талбайд Та:
А. Ямар ямар тээврийн хэрэгсэл байгааг ажигладаг
Б. Байшин барилгын өнгө, байрлалыг хардаг
В. Гудамжаар яваа хүмүүсийг ажигладаг
7. Аливаа тавиур дээр байгаа зүйлийг хараад Та:
А. Зөвхөн өөртөө хэрэгтэйг нь сонирхдог
Б. Эсвэл огт хэрэггүйг нь хардаг
В. Байгаа бүх зүйлийг нь анхааралтай ажигладаг
8. Хэрвээ гэртээ ямар нэг зүйл эрж хайх хэрэгтэй болвол, Та:
А. Тухайн зүйлээ тавьсан байж болох газартаа эрдэг
Б. Энд тэндгүй хайдаг
В. Хаана байж болохыг гэрийнхнээсээ асуудаг
9. Ойр дотны нөхөдтэйгөө урьд өмнө авхуулсан зургаа үзээд:
А. Таны сэтгэл хөдөлдөг
Б. Инээдтэй санагддаг
В. Хэн хэний зураг болохыг нь таних гэж оролддог
10. Таны мэддэггүй тоглоомоор тоглоё гэж танд хэлвэл:
А. Та тоглож сурахыг оролдоно
Б. Тодорхой хугацааны дараа энэ зальжин тоглоомоос татгалзана
В. Огт тоглохгүй
11. Та цэцэрлэгт хүрээлэнд хэн нэгнийг хүлээж байна гэж бодъё, тэгвэл:
А. Таны хажууханд хэн байгааг анхааралтай ажиглана
Б. Сонин уншиж сууна
В. Ямар нэгэн зүйлийн тухай бодно
12. Одод түгсэн шөнө, Та:
А. Оддыг анхааралтай ширтэж ямар ямар од болохыг нь таних гэж оролддог
Б. Зүгээр л тэнгэр ширтдэг
В. Огт хардаггүй
13. Ном уншиж суугаад, Та:
А. Хаа хүртэл уншсанаа тэмдэглэдэг
Б. Хавчуурга хийгээд орхидог
В. Ой тогтоолтондоо итгээд хаадаг
14. Хөршийнхөө тухай Та:
А. Нэр овог, удам угсаа
Б. Гадаад төрх байдал
В. Аль алийг нь ч санадаггүй
Сорилын хариу
150 – 100 оноо
Маргаангүй та онцгой ажигч хүн. Түүгээр ч барахгүй адал явдлаа дүгнэн цэгнэж чаддаг хүн
99 – 75 оноо
Танд ажигч чанар хангалттай хөгжсөн, гэвч зарим үед өөрийгөө хэт үнэлснээс төөрөгдөлд орж болно
74 – 45 оноо
Таны хувьд бусдын зан төрх, гадаад байдал тийм ч сонин биш. Гэхдээ бусадтай харилцахад сэтгэлзүйн хүндрэл тийм ч их үүсэхгүй
45-аас доош оноо
Та хэнтэй, хаана байгаа нь ямар ч хамаагүй. Та хэтэрхий “ажилтай” хүн юм. Хүнийг байтугай өөрийгөө ч бодох сөхөө алга. Хэрэв таныг хувиа бодогч гэвэл бүү гомдоорой.
0 сэтгэгдэл:
Post a Comment