
Помодоро
Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байна уу? Хийх ажил их байдаг, нэг л төвлөрч өгөхгүй байна уу? Тэгвэл та Помодоро аргыг туршаад үзээрэй.
Та ердөө хорин тавхан минутын турш өөр юунд ч сатааралгүйгээр хийх ёстой юмаа хийнэ. Ингэхдээ зөвхөн нэг л зүйл дээр төвлөрнө гэдгийг санаарай! Олон юм зэрэг давхар хийж болохгүй шүү! Тэгээд 5 минут завсарлана. Та гар утасны аппликейшн ашиглаад цагаа хэмжиж болно. Ингээд энэ үйлдлийг давтана.
Mind Map
Mind Map буюу бодол санаагаа зурган дээр буулгах нь мэдээллийг тоймлон диаграмм зурах аргачлал юм. Энэхүү аргыг асуудал шийдвэрлэх, ажлын төлөвлөгөө гаргах, шинэ санаа боловсруулах, мэдээллийг илүү тодорхой байдалд шилжүүлэн мартагдахааргүй болгох, үйл ажиллагаа зохион байгуулах, ажлын бүтээмж сайжруулахад ашиглаж болно.
Судалгааны дүнгээс харахад энэхүү аргачлалыг ашиглан оюутнууд лекцээ тэмдэглэх нь дан текст унших, товч агуулга бичихээс тодорхой хэмжээгээр илүү үр дүнтэй ажээ.
Гол сэдвээ цаасны төв хэсэгт бичээд үүнээс урган гарсан гол санаануудаа тойруулаад бичнэ. Эдгээр санаануудынхаа доор, дэд хэсэг болгон холбогдох санал, үзэл бодол, ойлголт, төсөөлөл, зорилт гэх мэт санаануудаа бичнэ.
“Үгүй”
Үр бүтээлтэй байхын тулд хийх шаардлагагүй, хэрэггүй зүйлсийг ажлын төлөвлөгөөнөөсөө авч хаях хэрэгтэй. Ингэхийн тулд мэдээж хүмүүсийн гуйлтанд "Үгүй" гэж хэлж сурах нь чухал. Дараах 3 аргыг туршаад үзээрэй:
1. "Уучлаарай, би яг одоо наадхыг чинь хийж чадахгүй нь ээ." Яагаад гэж асуух юм бол өөрийн тань ажлын төлөвлөгөөнд багтахгүй байна гэж хэлээрэй. Үнэн л юм чинь. Тийм үү? Дараагаар нь сэдвээ өөрчил, эсвэл бүр өөр тийшээ явчих.
2. Хэрэв өмнөх арга танд арай л "ширүүн" санагдаад байгаа бол "Би бодож үзээд чамд эргээд хариу хэлье" гэсэн хариу өгч болно. Үүнд, хий хоосон эерэг хүлээлт үүсгэхгүй байх нь чухал. "Эргээд хариу хэлье". Тэгээд л боллоо. Өөр зүйл нэмж хэлээд хэрэггүй. Ингээд та өөрийн төлөвлөгөөгөө дахин нэг нягталж хараад хариугаа хэлээрэй.
3. Хэрэв та санал болгосон зүйлийг нь үнэхээр хиймээр байвч, эсвэл үнэхээр тэдэнд тусалмаар байвч таны зав болохгүй байна гэж бодъё. Энэ тохиолдолд та "Би наадхыг чинь хийж амжихгүй ч, ... ингэж тусалж болох юм" гээд таны зүгээс арай бага цаг зарцуулах аргыг санал болгож болно.
2014/1
0 сэтгэгдэл:
Post a Comment